ширэлдсэн үс, ширэн нүүрээрээ бахтай инээж байснаа, хавь ойр сүргээс тасарсан хэд гурван зээр гөрөөс гунигийн шившээг савхан хөлөөрөө товшиж, туурайн доороос бүүдгэр тоос аажуухан босгож гүйлдэхийг хараад оройдоо голдуу таардаг урт улаан үнэгийг ажих даа, уулын нөмөр, хөтөл гүвээний завсраар өөрийн чадлыг мэдэн урсаж ядах шанд булагхан, түмэн зүйлийн хээрийн амьтдын явдал гүйдэл хятад тийш чиглэх олон замуудаар огтлогдож, Зүүнбаянгийн нойрмог хөндийн нефтийн цооногуудын хүнгэнэх чимээнд байнгын амар заяаг нэгэнт үзэхийг эс байгаад Их Нартын энгэрт гүйлд...